Шуурга эхэлж байгаа мэдээг малчиддаа шуурхай түгээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬӨчигдөр орой 17 цаг 20 минутын үед Өнгөт багийн нутаг Эргэнэгийн говь хэмээх газар нутаглаж байгаа малчин Д.Дуламсүрэн цас хаялан, салхилж эхэлсэн тухай мэдээллийг Аюулаас сэрэмжлэх цогцолборт өгсөн байна.
Тэр даруй цогцолбор шуурга эхэлж байгаа мэдээллийг малчин өрхүүддээ шуурхай дамжуулж, бэлэн байдлаа хангахад нь тусалжээ. Ингэж цаг агаарын онцгой мэдээллийг Эрдэнэдалай сум малчиддаа хүргэж хэвшсэн байна.
Тодруулбал, тус сум цаг агаарын мэдээг шуурхай хүргэдэг Аюулаас сэрэмжлэх цогцолбортой бөгөөд тус цогцолбор жи мобайлын гар утастай малчин өрхүүдээ толгойн сэргийлэхээр ажиллуулж, дээрхийн адилаар цаг агаарын нөхцөл байдлын мэдээг FM радио болон гар утсаар малчин өрхүүддээ түгээдэг ажээ.
Энэ нь өнөөдрийнх шиг цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангахад нь малчдад тусалдаг байна.
Т. Отгонтуяа