Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийнхан хэрэглэгчдэд мэдээлэл өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн нээлттэй хаалганы өдөрлөг маргааш буюу энэ сарын 22-нд болох гэж байна.
Уг өдөрлөгийн үеэр үнэ тарифын хөнглөлтийн талаарх мэдээлэл, хэрэглэгчдэд төлбөрийн мэдээлэл лавлагаа өгөх, цахилгаан эрчим хүчний төлбөрийн И-баримт олгох, дуудлагын үйлчилгээ хүлээж авах, одоо ашиглаж буй тоног төхөөрөмжийн танилцуулга, шөнийн цагт хэрэглэсэн эрчим хүчний үнийн хөнгөлөлтийн талаарх мэдээлэл зэрэг хэрэглэгчдэд хэрэгцээт мэдээллийг өгөх юм. Уг өдөрлөг нь төрийн үйлчилгээний нэгдсэн төвд болох бөгөөд энэхүү төвд төрийн 20 гаруй байгууллага нэг дороос иргэддээ үйлчилж байна.