Хүчтэй салхины улмаас өндөр хүчдэлийн шон унаж, цахилгаан тасалдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/Өчигдөр болсон хүчтэй шуурганы улмаас Увс аймгийн Түргэн сумын нутагт ѳндѳр хүчдэлийн гурван шон, Ховд аймгийн чиглэлд есѳн шон унаж Увс аймгийн Завхан, Давст сумаас бусад нутагт цахилгаан бүрэн тасарчээ.
Гэмтлийг засварлахад дор хаяж 48 цаг шаардлагатай. Одоогоор сумдын
дулаанаар хангах төвүүд нөөц үүсгүүрээр ажиллаж байна.
Хүйтний эрч эрс чангарч байгаа энэ үед баруун аймгуудыг
дайран ѳнгѳрѳх 30 м/сек хүчтэй шуурганы улмаас олон хоногоор цахилгаан тасрах эрсдэл
үүссэн тул иргэдийг хувийн бэлтгэлээ сайтар базаахыг анхааруулж байна.
Өнөөдрийн байдлаар Ховд хотод орон сууцнуудад хэсэгчлэн цахилгаан өгч
байгаа ч зарим орон сууц, гэр хороолол тог цахилгаангүй, усгүй байна.