Бага ангийн сурагчдыг 12 дугаар сарын 22-ноос хоёрдугаар сарын 10-ныг дуустал амраах шийдвэр гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-11-29 16:08:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ 2018 оны А/747 дугаар тушаал гарлаа.

Тушаалын дагуу ЕБС-ийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацааг өөрчлөн батлав.

Хичээлийн жилийн бүтэц өөрчлөгдсөнөөр сурагчид дараах хуваарийн дагуу амрах юм. Үүнд:

Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын          

2 дугаар улирлын амралт

бүх ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 20-ныг дуустал 4 долоо хоног

3 дугаар улирлын дундуур

Цагаан сарын амралт 1 долоо хоног

3 дугаар улирлын амралт

бүх ангийн сурагчид III сарын 23-наас IV сарын 14-нийг дуустал 3 долоо хоног /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;

Зуны амралт

I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс

III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас

VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

Нийслэлийн сурагчдын 2 дугаар улирлын амралт

 I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал 7 долоо хоног

VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс II сарын 10-ныг дуустал 6 долоо хоног

3 дугаар улирлын амралт

бүх ангийн сурагчид IV сарын 06-наас IV сарын 14-нийг дуустал 1 долоо хоног

Зуны амралт

I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс

III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас

VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

Сурагчдын хичээллэх, амрах хугацаа өөрчлөгдсөнтэй холбогдуулан хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд сургалтын хөтөлбөр бүрэн хэрэгжсэн байхаар хичээлийн агуулгыг нягтруулах зөвлөмж заавар боловсруулж ЕБС-д хүргүүлэх, сурагчдын амралтаар багш нарт зориулсан сургалт зохион байгуулах аж.  

 

相关新闻