Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хоттой танилцах аялал хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр тусгай сургалттай 116, 73 дугаар сургуулийн 60 гаруй хүүхдийг хүлээн авч нийслэл хотоор аялууллаа.
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын
3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон
зарласан. Энэ өдрийг дэлхий нийтээрээ уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн
юм. Манай улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн
тухай конвенцод 2009 онд нэгдэн орсон байдаг.
Энэ өдрийн хүрээнд хүүхдүүд хотын аяллаар Монгол Цэргийн
музей, Хүүхэлдэйн театрт “Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг үзэх юм. Энэхүү жүжиг нь
Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх,
уламжлуулан үлдээх зорилгоор бичсэн төдийгүй Нийслэлийн Соёл, урлагийн газраас
хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд хүүхдэд зориулсан “Шилдэг зохиол” шагналыг
хүртсэн юм.