Хулсан хуур, исгэрээний сургагч багш бэлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-08 15:40:50

Өндөршил сумын Соёлын төвийн хамт олон туульч, ерөөлч, магтаалч Х. Цэрэнчимэдийг урьж, ардын авъяастнууддаа хулсан хуур, монгол исгэрээ заалгасан байна.

Энэ нь ардын биет бус өв соёлыг тээгч авъяастнуудынхаа эгнээг өргөжүүлж, улмаар бусад суманд түгээн дэлгэрүүлэх зорилготой гэж Соёлын төвийн эрхлэгч Г. Мөнхцэцэг хэллээ. Ингэснээр энэ биет бус өвийг ЮНЕСКО- гийн соёлын өвд бүртгүүлэхэд нь хувь нэмэр оруулна гэв.

Сургалтад ардын авъяастан 20 хүн хамрагдсан байна. Тэднийг хулсан хуур, исгэрээний сургагч багшаар бэлдсэн бөгөөд Соёлын төвийн дэргэдэх дугуйланг хоёроор нэмэгдүүлж 8 болгожээ.

Сургагч багш нараа түшиглэн аймгийн зүүн талын сумдын ардын авъяастнуудад хулсан хуур, исгэрээ заахаар төлөвлөсөн байна.

Т. Отгонтуяа

相关新闻