Хэл ярианы дасгалыг хэрхэн зааж өгөх талаар сургалт явууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭХөгжлийн бэрхшээлтэй иргэний Сэлэнгэ аймаг дахь салбар байгууллагаас Сүхбаатар сумын зорилтот бүлгийн 34 иргэдэд өдрийн үйлчилгээ үзүүлжээ.
Тус байгууллагын хамт олон аймгийн нийгмийн халамжийнхантай хамтран эдгээр иргэдэд нийгмийн халамжийн тухай багц хууль, нийгмийн даатгалын тухай хууль, эрүүл мэндийн тухай хууль, хөдөлмөр эрхлэлт болон боловсролын тухай хуулиудаар мэргэжлийн байгууллагаар дамжуулан мэдээлэл өгсөн байна. Мөн уг үйлчилгээнд хамрагдсан иргэдийн дунд АХА тэмцээн, хөгжөөнт тоглоом, дуу хөгжим сонсох, шатар даам, даалуу, хөзрийн тэмцээнүүдийг зохион байгуулжээ. Түүнчлэн зорилтот бүлгийн иргэдэд зориулсан хөтөлбөрийн дагуу газар тариалангийн инженер багш н.Баянсүрэнг урьж үрсэлгээ хийх талаар мэдээлэл хүргэсэн байна. Энэ үеэр оролцогчид өөрсдөө дадлага хийж, гүйцэтгэлээ багшдаа танилцуулжээ.
Мөн оролцогчдод эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, 20 иргэнд бариа хийж, бумба тавьж өгсөн аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэдний эцэг эхчүүдэд зориулан тусгайлан хичээл заасан байна. Энд хүүхэдтэйгээ хэрхэн харьцах, хэл ярианы дасгалыг хэрхэн зааж өгөх, тэдний нас сэтгэхүйн онцлогт тохируулсан тоглоом дасгал ажлуудыг гардан хийлгэсэн байна.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг