Хялганат тосгоны сургуулийн бүх сурагч шатраар хичээллэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-12-12 09:20:34

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны сургуулийн бүх сурагчид шатраар хичээллэдэг гэж аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.

Тус тосгоны 600 шахам хүүхэд шатрын спортоор хичээллэж, сурагчдын сурлагын чанар, үр дүн, сэтгэн бодох чадвар, оюуны спортыг дэмжих зорилгоор “Оюунлаг Булган” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Булган аймагт “Оюунлаг Булган” дэд хөтөлбөрийг Мэтгэлцээн, Ном, Шатар, Ой тогтоолт гэсэн 4 чиглэлээр хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж, мэтгэлцээн, ном, оюуны спортоор бүх сургуулиуд клуб байгуулан ажиллаж байгаа аж.

Энэ жил аймгийн хэмжээнд “Мэтгэлцээн” хөтөлбөрт 20 сургуулийн 292 сурагч, ой тогтоолтыг хөгжүүлэх сэтгэх чадварын клубт 4166 сурагч хамрагдаж, 1200 хүүхэд шинээр шатар тоглож сурсан гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Э.Түвшинмөнх ярилаа.

相关新闻