Сургуулийн өмнөх болон бага боловсролын асуудлаар олон улсын эрдэмтэд хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛМУБИС-ийн 65 жилийн ойг тохиолдуулан “Сургуулийн өмнөх болон бага боловсролын асуудал, шийдэл” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 11,12-ний өдөр болно.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг БСШУЯ, МУБИС-ийн Багшийн сургууль, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /БМДИ/, Боловсролын үнэлгээний төв /БҮТ/, Гурван эрдэнэ багшийн сургууль хамтран зохион байгуулах бөгөөд уг хуралд дотоод, гадаадын нэр хүндтэй 70 гаруй эрдэмтэн судлаач өөрсдийн судалгаа шинжилгээний ажлыг танилцуулах аж.
МУБИС-ийн Багшийн сургуулийн захирал Д.Мандах “Сургуулийн өмнөх ба бага боловсролын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, боловсролын багш бэлтгэх үйл ажиллагааны шинэчлэл, судалгаа мэдээлэл солилцох, оролцоо хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургалт судалгааны ажлыг дэмжих, олон нийтэд сурталчлах зорилгоор энэ хурлыг зохион байгуулж байна.
Уг хурлаар Багшийн мэргэжил дээшлүүлэх тогтолцоо, сургалт арга зүйн шинэчлэл, тусгай хэрэгцээт боловсрол, оюутны хөгжил, СӨБ-ын болон бага боловсролын талаар төрөөс баримталж буй бодлого шийдвэр зэрэг асуудлын талаар хэлэлцэн цаашдын судалгааны чиглэлийг тодорхойлж, хурлын үр дүнг боловсруулан БСШУЯ-нд зөвлөмж хүргүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.
Хуралдаан Сургуулийн өмнөх боловсрол болон Бага боловсрол гэсэн хоёр салбараар хуралдах бөгөөд БҮТ, МУБИС, БМДИ, багш бэлтгэх сургуулиудын эрдэмтдээс гадна Японы хүүхдийг ивээх сан, Хиого их сургууль, ОХУ-ын Буриадын их сургууль, Забайкальский государственный университет, Солонгосын KOICA олон улсын байгууллага, БНХАУ-ын Өвөрмонголын Багшийн их сургуулийн эрдэмтэд оролцож байгаагаараа өмнөх хурлуудаас өргөн цар хүрээтэй болох юм.
С.Сайнзаяа