Булган аймагт ирэх жилд биеийн тамир, спортын 40 гаруй тэмцээн зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймагт ирэх онд улс, бүс, аймгийн аварга шалгаруулах спортын 30, нийтийн биеийн тамирын 13 төрлийн уралдаан, төрлийн тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байна. Үндэсний сур, цана, тэшүүр, бөхийн төрлүүд, волейбол, хөнгөн атлетик, бокс, буудлага, таеквандо, сагсан бөмбөг зэрэг спортын тодорхой төрлүүдийг түлхүү хөгжүүлж байна гэж аймгийн биеийнтамир, спортын газрын дарга А.Ханддорж ярилаа.
Аймгийн аварга шалгаруулах
хүүхдийн спортын наадмыг 18, насанд хүрэгчдийн уралдаан тэмцээнийг 5 төрлөөр зохиохын
дээр улс, бүсийн аварга шалгаруулах долоон төрлийн тэмцээнийг аймагтаа зохион
байгуулах юм байна. Мөн “Мөнгөн өвөл”, “Булган марафон-2019” зэрэг нийтийн
биеийн тамрын 13 арга хэмжээ зохиох ажээ.
Тус аймгийн тамирчид энэ онд
Ази тивийн аварга, олон улс, улс, бүс, олон хотын тэмцээн уралдаанд оролцож, багаараа
өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэшүүр, Пауэрлифтингийн тэмцээнд I байр, Хөдөөгийн хүчтэн төвийн бүсийн үндэсний бөхийн
барилдаанд түрүүлж, өсвөр үеийн улсын аварга шалгаруулах хөнгөн атлетик, кик
бокс, гандболын тэмцээнд III
байрыг тус тус эзэлсэн амжилттай байна.
“Булган марафон” бүх нийтийн гүйлтийн
тэмцээнийг 2018 оноос нээлттэй зохион байгуулснаар бусад аймгаас
оролцох тамирчдын тоо нэмэгдэж, улсын чанартай
тэмцээн болон өргөжижээ.