Хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй зорчиход зориулсан 30 гаруй гарц байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр Жаргалант суманд уурын зуух барьж, Цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажлыг эхлүүлнэ. Мөн Булаг багт өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барьж, Яаралтай түргэн тусламжийн төвийг авто машинаар хангах аж.
Түүнчлэн Холбооны уулзвараас Барилгачдын талбай
хүртэлх авто зам, хотын төвийн авто
замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй зорчиход зориулсан 31 гарц, сургууль,
цэцэрлэгийн орчимд авто зам, явган гарцын тэмдэглэгээ болон хурд сааруулагч
тавьж хүүхэд багачуудыг аюулгүй зорчиход зориулсан бүтээн байгуулалт, хөрөнгө
оруулалтын ажлууд хийгдэнэ.
Энэ онд Эрдэнэ багийн 20 дугаар
сургуулийн гадна хөл бөмбөгийн талбай, 5 дугаар цэцэрлэгийн гадна хүүхдийн тоглоомын талбай, 14 дүгээр
сургуулийн гадна биеийн тамир, 8 дугаар
сургуулийн гадна хөл бөмбөг, 1 болон 18
дугаар сургуулийн гадна болон Жаргалант сумын сургуулийн дэргэд биеийн тамирын
талбай байгуулна. Иргэдийн аюулгүй орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баян-Өндөр
сумын Дэнж, Баянцагаан, Хүрэнбулаг, Эрдэнэ, Цагаанчулуут, Шанд, Хүрэнбулаг баг
болон Жаргалант суманд гэрэлтүүлэг шинээр тавина.
Үерийн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
үерийн суваг, шуудууг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд Булаг, Уртын гол, Согоот,
Бүрэнбүст болон гэр хорооллын багуудад үерийн хамгаалалтын суваг, шуудуу шинээр
байгуулна. Орон нутгийн төсөв болон
“Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр Булаг, Наран, Даваат, Говил, Яргуйт
багт камержуулалтыг шинээр тавьж 13 багт сайжруулсан шороон зам тавина.