Дэрэн сум 100 хүүхдийн цэцэрлэгтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-12 14:40:44

Дундговь аймгийн Дэрэн сумынхан 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэг ашиглалтад хүлээн аваад байна.Цэцэрлэг барихад улсын төсвийн 600 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр зарцуулагджээ.

Тус суманд Английн хүүхдийг ивээх сангийн хөрөнгөөр 2002 онд 50 хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан байдаг. Гэвч цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо жилээс жилд өсч, цэцэрлэг багаджээ.

Багтаамжаа боломжоороо ахиулахын тулд гал тогооны өрөөгөө суллан нэг анги нэмж,  80 хүүхэд хүлээн авдаг болсон. Цэцэрлэгийн гал тогоог тусад нь монгол гэрт байршуулан ажиллаж байсан гэж цэцэрлэгийн эрхлэгч Р. Нэргүй ярьсан юм.

Шинээр ашиглалтад орсон цэцэрлэгийг 2010 онд барьж эхэлсэн бөгөөд үүнд улсын төсвөөс 290 гаруй сая төгрөг төсөвлөсөн байна. Гэтэл энэ нь зөвхөн цэцэрлэгийн барилгын өртөг байсан бөгөөд халаалтын шугам сүлжээ, уурын зуухны төсөв байгаагүйгээс барилгын ажил таван жил гаруйн хугацаанд гацан удааширчээ.

Үүний эцэст өнгөрсөн жил 305 сая төгрөгийг нэмж төсөвлөснөөр цэцэрлэгийн барилга иж бүрнээрээ ийнхүү дуусч, үүдээ нээсэн байна. Цэцэрлэгийн барилгын ажлыг “Бридж констракшн” ХХК гүйцэтгэжээ.

Т. Отгонтуяа

 

 

 

 

相关新闻