Усыг зөв зохистой хэрэглэх уралдаан зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-12 20:14:30

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Усны зохистой хэрэглээ” гар зургийн уралдаан зарлалаа.

Усны үнэт чанар, ариг гамтай хэрэглэхийн ач холбогдлыг  хүүхэд багачуудад ойлгуулах, танин мэдүүлэх зорилгоор Төв Чандмань ДЭХГ зохиож буй уг тэмцээнд 7-16 насны багачуудыг хамруулана.  Оролцогчид бусдын  хуулбарлаагүй, өөрийн сэтгэмжээр дүрслэсэн бүтээлээ А3 цаасан дээр буулгаж,энэ сарын 14- 21 хүртэл Ус суваг, орон сууцны албанд өгнө.

“Дэлхийн усны өдөр"-ийг угтан, зохиож буй уг тэмцээний  дүнд 1-3 байрт ялагчийг тодруулж, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

相关新闻