Энэ сарын 25-нд зуны цагийн хуваарьт шилжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-14 12:26:41

Засгийн газраас баталсан Зуны цагийн хуваарьт шилжих тухай тогтоолын хүрээнд энэ сарын 25-ны 00.00 цагаас зуны цагийн хуваарьт шилжинэ.

Уг тогтоолд жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн 7 хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.

Иймд иргэд, аж ахуй нэгжүүд тус хуваарьт тохируулж цагийн тооллоо нэг цагаар урагшлуулах шаардлагатай юм. 

Ингэхээр зуны цагийн хуваарь гуравдугаар сарын 25-наас есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн бямба гараг хүртэл үргэлжилнэ.

相关新闻