Аки башёгийн банцүкэг зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын башёгийн банцүкэг холбооноос албан ёсоор зарлалаа.
Энэ сарын 14-нд эхлэх тус башёгийн макүүчи зиндаанд хоёр аваргаар манлайлуулсан 42 бөхийг эрэмбэлжээ. 75 дахь аварга Оносато анх удаа башёг манлайлан барилдах бол Хоошёорюү С.Бямбасүрэн аварга баруун жигүүрийг тэргүүлэн барилдахаар болов. Есдүгээр сард озэки цолтой цор ганц сумоч барилдах нь Котозакүра юм.
Тэгвэл макүүчигийн хамгийн ахмад бөх Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашира цолтнуудын тэргүүнд жагслаа. Тэрбээр мэргэжлийн сумод анх барилдаж эхэлснээсээ хойш албан ёсны 1718 барилдаанд алгасалгүй оролцсон хосгүй дээд амжилтыг эзэмшиж байгаа. Хэдийгээр нурууны зовиурын улмаас зуны бэлтгэлээ өнжсөн ч есдүгээр сарын башёд качигоши буюу тавин хувийн амжилтаа үзүүлж, санякү цолд хүрэх зорилготойгоо дурджээ.
Дээд зиндаанд дэвшээд гурван башё барилдахдаа тус бүр 11 давсан Украины 21 настай Аонишики комүсүби цол хүртсэнээр 1958 оноос хойш саньякү цолд хамгийн цөөн башё барилдаж хүрсэн бөх болжээ. Түүнээс өмнө их аварга Асашёорюү Д.Дагвадорж, озэки Конишики нар доод зиндаанаас саньякүд хүртэл 14 башё зарцуулсан бол Аонишикид 12 башёгийн дараа цолд хүрчээ.
Аки башёд
хамгийн олон сумоч сойх дэвжээ нь ёкозүна Тэрүнофүжигийн ахалж буй “Исэгахама” бөгөөд 33
сумоч барилдахаас тав нь дээд
зиндаанд зодоглоно. Аки башёгийн банцүкэд 611 сумоч багтсанаас “Исэгахама”-гаас 33, “Такасаго”-гоос 26, “Оитеказе”-гаас 23, “Сакаигава”, “Таманои”
дэвжээнээс тус бүр 22, “Нишоносэки”, “Коконоэ”-гоос тус
бүр 21, “Кисэ” дэвжээ 20 сумочтой байна. Банцүкэг танилцуулъя.
Нэр цол Нэр
Олносато Ёкозүна
Хоошёорюү
Котозакүра Озэки
Вакатакакагэ Сэкивакэ
Киришима
Такаясү Комүсүби
Аонишики
Тамаваши Маэгашира
1 Аби
Хакүохо Маэгашира
2 Оохо
Атамифүжи Маэгашира 3 Гоёояма
Хирадоүми Маэгашира
4 Вакамотохару
Котошохо Маэгашира 5 Ичияамамото
Оонокацү Маэгашира
6 Күсано
Таканошо Маэгашира
7 Оошёома
Үра Маэгашира 8 Кинбозан
Мидорифүжи Маэгашира
9 Фүжиновака
Дайэшёо Маэгашира
10 Чүраноүми
Шёодай Маэгашира 11 Роога
Такарэфүжи Маэгашира 12 Митакэүми
Мэйсэй Маэгашира
13 Токихаяатэ
Саданоүми Маэгашира 14 Асакорюү
Тобизарү Маэгашира 15 Шёонанноүми
Томоказэ Маэгашира 16 Нишигики
Рюүдэн Маэгашира 17 Хитоши
Шиши Маэгашира 18
Аки башёд
барилдах монгол бөхчүүд
Макүүчи зиндаа
Ёкозүна Хоошёорюү
С.Бямбасүрэн
Сэкивакэ Киришима
Б.Лхагвасүрэн
М-1 Тамаваши
Б.Мөнх-Оргил
М-6 Оонокацү
Б.Чойжилсүрэн
М-7 Оошёома
П.Дэлгэрбаяр
М-11 Роога
А.Амарсанаа
Жюүрёо зиндаа
Б-2 Чиёошома
Г.Мөнхсайхан
З-7 Тамашохо
Э.Энхманлай
Б-11 Асахакүрюү
Р.Жамъянтогтох
З-13 Кёкүкайюү
Ш.Далайбаатар
Макүшита зиндаа
Б-7 Миторюү
Б.Төрболд
З-10 Сэйхакүхо
Ө.Дэмиджамц
Б-14 Котокэнрюү
Г.Билгүүн
З-15 Дэванорюү
Т.Тэмүүлэн
Б-27 Казэноүми
Ц.Билгүүн
З-28 Хокүтэнкай
Г.Сүхбат
З-35 Саданохикари
Д.Наранцогт
З-54 Дайшохо
Ч.Шижирбаяр
Б-57 Тэнросэй
С.Лувсангомбо
Санданмэ зиндаа
Б-15 Гоосэйзан
Б.Мөнх-Од
Жонокүчи зиндаа
З-24 Тацүбаяма
Б.Мөнх-Эрдэнэ.