Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орны ихэнх гол мөрөнд мөсөн бүрхүүл тогтож, нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Иймд хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй
байх хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр
явах, авто тээвэр хийх, аялал
жуулчлалын өвлийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг ОБЕГ
анхаарууллаа.
Хангай нурууны
араас эх авах Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир голын мөсний зузаан
өмнөх арав хоногоос 5-30 см нэмэгдэж 50-145 см, Алтай нуруу болон түүний салбар
уулсаас эх авдаг Ховд, Буянт, Булган, Сагсай, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг,
Долооннуур зэрэг гол 5-30 см нэмэгдсэн байна.