15 сумын ЗДТГ- ын ажлын үнэлгээг гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн 15 сумын Засаг дарга, түүний тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн 2013- 2015 оны дүнг аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасаг танилцууллаа.
2015 онд Сайнцагаан, Эрдэнэдалай сум 92- 93 хувьтайгаар ажлаа үнэлүүлж санаачлагатай сайн ажилласан бол бусад сум 80- 89 хувьтай буюу хэвийн ажилласан гэж үнэлүүлсэн байна.
Энэ үнэлгээг урьд хоёр жилийнхтэй харьцуулахад, Сайнцагаан сум санаачилгатай сайн гэсэн үнэлгээг алдаагүй, Эрдэнэдалай сумын хувьд хэвийн гэсэн үнэлгээнээс шат ахиж үнэлэгджээ.
2013, 2014 онд дутагдалтай ажиллаж байсан Цагаандэлгэр сум, 2014 онд хангалтгүй үнэлгээ авч урьд оныхоос ажлын үзүүлэлтээр буурсан Гурвансайхан сумын хувьд 2015 онд хэвийн гэсэн үнэлгээнд шилжсэн байна.
Нийт хувиар тооцож үзэхэд, 2013 онд 15 сумын ЗДТГ- ын ажил 83.8 хувьтай үнэлэгдэж байсан бол 2014 онд 82 хувь болж бууран, харин 2015 онд 85.3 хувь болж өссөн дүн гарчээ.
Т. Отгонтуяа