Төрийн албан хаагчдыг чадавжууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Лүн суманд энэ сарын 11-нд төрийн албан хаагчийг чадавхжуулах сургалт болж өнгөрлөө.
Засаг даргын тамгын газрын дарга, хууль эрх зүйн мэргэжилтэн, архив, бичиг хэргийн эрхлэгч, олон нийтийн интернет мэдээллийн ажилтан зэрэг 160-аад албан хаагч Монгол Улсын Засгийн газар, аймаг, сум, багийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2016 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх арга туршлагаа зузаатгав. Тухайлбал: Хууль зүй, төрийн захиргааны бодлогын дэвшүүлсэн зорилт, сумын ИТХ-ын чадавхийг бүрэн ашиглах, интернет мэдээллийн ажилтаны идэвх санаачилга, сумдын үйл ажиллагааг сайжруулахад анхаарах асуудал гэх мэт сэдвийн хүрээнд бие биенээсээ суралцсан байна.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2014 оноос Лүн суманд хэрэгжиж буй "Шинэ сум" төслийн явцтай танилцав. Төслийн хүрээнд 4,9 сая төгрөгийн бүтээн байгуулалт өрнөж,хуучин барилгуудыг сэргээн засаж, төрийн үйлчилгээний байгууллагуудыг инженерийн шугамд холбожээ.
Төв аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Нямдоржийн ярьж буйгаар чадавхжуулах семинарыг анх удаа суманд зохиожээ. Ингэснээр сумын сайн туршлагыг илүү ойроос харах боломжтой.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг