Хэнтий аймгаас нэгдүгээр сард 257 азтан тодорчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр орон даяар шууд явагдах үеэр Хэнтий аймгаас 257 иргэн азтан болжээ.
Энэ удаагийн тохиролд 2019 оны нэгдүгээр сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн, 2019 оны 2-р сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн баримтууд хамрагдлаа.
Нийт 23,905,820 баримт бүртгэгдсэнээс бөмбөлөг эргэх зарчмаар сугалааг явуулахад 08696606 дугаар сонгогдов. Уг тохирлоор:
30 мянган төгрөгийн азтан 21,356
100 мянган төгрөгийн азтан 2,202
Нэг сая төгрөгийн азтан 185
5 сая төгрөгийн азтан 27
10 сая төгрөгийн нэг азтан тус тус тодорлоо.
Супер шагналын тохиролд 27575743 дугаар тодорсон боловч азтан тодорсонгүй.