Сэлэнгийн боксчид мөнгөн медаль хүртэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭҮндэсний хэмжээнд,олимпийн дайтай зохион байгуулж байгаа Монголын хүүхдийн спортын 5-р их наадмын боксын спортын төрөлд Сэлэнгийн тамирчид багаараа 2-р байрт шалгарч, мөнгөн медаль хүртлээ.
Уг их наадмын боксын тэмцээнд нийт 18 байгууллагын 115 тамирчин 6 өдрийн турш хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Энэхүү тэмцээнээс Сэлэнгийн боксчид алтан медаль нэг, мөнгөн медаль хоёр, хүрэл медаль 6-г авч багаараа мөнгөн мeдаль хүртлээ.
Ч.Отгонцэцэг
注释