Манай хоккейчид Тайванийн багт хожигдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-17 15:13:31

Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотноо болж байгаа шайбтай хоккейн “Asian challenge cup-2016” тэмцээнд гурав дахь тоглолтдоо Тайванийн багт хожигдлоо.

Маргааш өндөрлөх тус тэмцээнд манай хоккейн шигшээ "Талын хөх чононууд" баг оролцож байгаа юм. Тайванийн багтай хийсэн өнгөрсөн шөнийн хэсгийн гурав дахь тоглолтод 18:2 онооны харьцаагаар манай баг ялагджээ.

Хэсгийн эхний тоглолтод Сингапурыг хожиж гараагаа амжилттай эхэлсэн ч сүүлийн хоёр тоглолтдоо дараалан ялагдал хүлээв. Тэд маргааш хэсгийн сүүлийн тоглолтоо Тайландын багтай хийнэ.

Манай тамирчдын хувьд “Asian challenge cup”-аас 2013, 2014, 2015 онуудад дараалан хүрэл медаль хүртээд байгаа юм.

Д.Өлзий     

相关新闻