Ичиножёо А.Ичинноров тэргүүлэгчдийн эгнээнд явна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТОсака хотноо болж буй Японы мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн буюу Харү башёгийн тав дахь өдрийн барилдаанд Ичиножёо А.Ичинноров, Митакэүмигээр ээлжит даваагаа авснаар башёг тэргүүлэгчдийн эгнээндээ байна.
Дээд зиндааны анхны башёд 10-аас босч барилдаад үзүүрлэсэн Ичиножёо энэ сарын барилдаанд маэгиширагийн 11-ээс босч барилдаж байгаа юм. Энэ башёг Ичиножёо А.Ичинноров, озэки Кисэносато, маэгаширагийн 4-өөс барилдаж буй Икой нар нэг ч унаагүй /5-0/ тэргүүлж байна.
Өчигдөр озэки Котошёогикү Окиноүмид ялагдсанаар нэг унаатай болж, тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд шилжлээ. Харин манай аваргууд энэ өдөр учраа бөхчүүдээ давлаа. Башёгийн эхний өдөр их аварга Хакүхо М.Даваажаргал комүсүби Такарафүжид, аварга Какүрюү М.Ананд сэкивакэ Тоёоношимад ялагдсан бол гурав дахь өдөр аварга Харүмафүжи Д.Бямбадорж Котоюүкид унасан юм. Аваргууд 1 унаа, 4 даваатайгаар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд байна.
Д.Өлзий