“Олимпийн зөвлөл”-ийн удирдах ажилтны семинар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-18 11:50:00

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны хурлын танхимд өчигдөр аймаг, дүүргийн олимпийн зөвлөлийн удирдах ажилтны семинар болов.

Уг семинарт орон нутгийн болон Улаанбаатар хотын дүүргийн "Олимпийн зөвлөл"-ийн төлөөлөл идэвхтэй оролцож “МҮОХ-ны өнөөгийн байдал, цаашдын зорилго, “Олимпийн хөтөлбөр-2020” сэдвээр МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, "Олон улсын олимпийн хөдөлгөөний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага" сэдвээр ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван нар илтгэл тавилаа.

Мөн “Олимпийн хөдөлгөөн сэдвээр” Олимпийн сургалт, судалгааны албаны дарга Ц.Цэнд-Аюуш, 2016 онд наадмуудын тухай МҮОХ-ны мэргэжилтэн З.Галхүү, ЕБС-д олимпийн боловсролын мэдлэг олгох үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар ҮБТДС-ийн захирал, доктор, профессор Л.Алтанцэцэг нар илтгэл тавьжээ.

Семинарын үеэр аймаг, дүүргийн олимпийн зөвлөлүүдээс зохиож буй үйл ажиллагааны арга туршлагын талаар Говь-Сүмбэр, Сүхбаатар, Хөвсгөл, Дорнод аймгийн төлөөллүүд хийсэн ажлынхаа тайлангаа сонирхууллаа.

Д.Өлзий

相关新闻