Спортоор амьсгалсан өдрүүд үргэлжилсээр . . .
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Энэ сарыг Сэлэнгэ аймгийн тухайд спортоор амьсгалсан сар гэж хэлэхэд
болохоор байна. Тухайлбал хүүхэд
багачуудыг хөдөлгөөний дутагдлаас гаргах, бие бялдарыг нь хөгжүүлэх,
багийн спортыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн
тэмцээн үргэлжлэн эхэллээ.
Эл тэмцээн нь Монголын хүүхдийн спортын зургадугаар их наадмын өмнө тус наадамд аймгаа
төлөөлөн оролцох шигшээ багийг бүрдүүлэх тамирчдыг сонгох гэдгээрээ онцлогтой болж
байгаа юм. Тэмцээнийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Энхбат албан
ёсоор нээж, зарим хэлтэс
агентлагийн удирдлагууд, Монголын сагсан бөмбөгийн холбооны
нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр нарын албаны
хүмүүс, баг тамирчид, багш дасгалжуулагчид оролцлоо. Тэмцээний тоглолтууд өчигдөр буюу энэ сарын 12-ны өдөр эхэлсэн бөгөөд маргааш дүнгээ гаргах аж.
Энэхүү тэмцээнийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, аймгийн БТСГ-тай хамтран зохион байгуулж байна.