СЭЛЭНГЭ: БНСУ-ын Кунсан Их сургуультай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-27 09:53:34

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Кунсан Их сургуулийн төлөөлөгчид өчигдөр Сэлэнгэ аймагт зочилж, өөрийн сургуулийн танилцуулга мэдээллийг хүргэлээ.

 

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж удирдлагын багийн хамтаар дээрх зочдыг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын үеэр БНСУ-ын Кунсан Их сургуулийн зүгээс Сэлэнгэ аймагтай боловсрол, соёлын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

 

Тус их сургууль нь 60 гаруй мэргэжлээр 8000 гаруй оюутныг бэлтгэн гаргадаг, инженер техникийн чиглэлээр алдартай, улсын үндэсний их сургуулиудын нэг юм. Аймгийн Засаг даргын зүгээс бүх талаар хамтран ажиллах боломжтой байгаа хэмээлээ.

 

Сэлэнгэ аймгийн зүгээс ЕБС-ийг төгссөн 14 хүүхдийг БНСУ-д Нутгийн оюутан хөтөлбөрийн хүрээнд тэтгэлэгээр суралцуулахаар бэлэн болоод байгааг энэ үеэр аймгийн дарга тодотгов. 



相关新闻