“Монгол цэргийн өдөр”-т зориулсан баярын жагсаал, үзүүлэх тоглолт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. “Монгол цэргийн өдөр” буюу Зэвсэгт хүчний 98 жилийн ойд зориулсан цэргийн хүрээний анги, байгууллагуудын баярын жагсаал, үзүүлэх тоглолт Сайншанд хотод боллоо.
Баярын жагсаалд Зүүнбаянгийн Зэвсэгт
хүчний 336 дугаар ангийн цэрэг офицерууд, Цагдаагийн газар, Онцгой байдлын
газар, Шийдвэр гүйцэтгэх алба зэрэг тус аймагт үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цэргийн
анги, тусгай албадын алба хаагчид оролцож тусгай ажиллагааг зохион
байгуулах тухай үзүүлэх сургууль, гэмт хэрэгтнийг газар дээр нь илрүүлэх, баривчлах
зэрэг үзүүлбэрийг иргэд олон нийтэд үзүүлсэн юм.
Мөн аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин улс орны тусгаар тогтнол, хүн ардын аюулгүй байдлын төлөө ажил хөдөлмөрөө зориулан зүтгэж яваа алба хаагчдад баярын мэндчилгээ дэвшүүлж ажлын амжилт хүсэв.
Чөлөөнд
гарсан ахмадууд, бэлтгэл офицерууд зэвсэгт хүчний ойн баяртаа оролцлоо. Дайны хүнд жилүүдэд Сайншанд хотод Монгол, Зөвлөлтийн цэргийн
ангиуд байрлаж Монгол орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг харийн түрэмгийлэгчдээс
сахин хамгаалж байсан түүхтэй.