Дөрвөн ХК-ийн хувьцааны ханш тогтвортой байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн долоо хоногт таван удаагийн арилжаа болж, хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар нийт 60 компанийн 2.7 сая ширхэг хувьцааг 1.152.614.758 төгрөгөөр арилжив.
18 ХК-ийн хувьцааны ханш өсч, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол дөрвөн компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Өнгөрсөн баасан гаригт I, II, III ангиллын 44 хувьцаат
компанийн 18.556.920.640 төгрөгийн үнийн дүн бүхий 26.128.399 ширхэг
хувьцаа арилжив. Үүнээс "Ган хийц" болон "Баян-Алдар"
ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс
ложистикс" XК болон "Ремикон"-ийн хувьцаа хамгийн их
уналттай байлаа. Энэ
өдоийн багцын арилжаагаар "АПУ" ХК-ийн 25.648.334 ширхэг
хувьцаа 18.466.800.480 төгрөгөөр арилжив.