Үр дүнд суурилсан уламжлалт сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-25 14:09:15

Сэлэнгэ /МОНЦАМЭ. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарын сувилагч, тусгай мэргэжилтнүүд мэдлэг, ур чадвараа хөгжүүлэн ажиллахад нөлөөлж, үр өгөөжөө өгдөг, өндөр ач холбогдол бүхий уламжлалт сургалт эхэллээ.

Сургалт энэ сарын 18-наас ирэх 4-р сарын 16 хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 11 ээлжээр 88 сувилагчийг хамруулах төлөвлөгөөтэй аж. Сувилагч нар энэхүү сургалтад хамарсанаар хууль эрх зүйн мэдлэг болон сувилахуйн тусламж үйлчилгээний гардан үйлдлийн ур чадвараа дээшлүүлэх боломж, нөхцөлөөр бүрэн хангагддаг байна. Мөн сургалтад хамарсанаар ажлын байрны тодорхойлолтын дагуу сувилагч, ахлах сувилагчийн үүрэг хариуцлага тодорхой болж, сувилахуйн түүх хөтлөлтийн чанар сайжирч, сувилахуйн тусламж үйлчилгээнд  ахиц гарсан байх зэрэг тодорхой үр дүнд хүрэх юм.

Тус сургалт нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/15 тоот тушаал, “Сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр 2018-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”, ЭМС-ын 2013 оны 450 дугаар тушаал, Эрүүл мэндийн яамны 2019 оны эрүүл мэнд 8/20 зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хийж байна.  

相关新闻