МСҮТ-ийн 50 жилийн ой энэ онд тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Тэртээ 1969 оны наймдугаар сард залуу малчны сургууль нэртэйгээр байгуулсан Хэнтий аймаг дахь МСҮТ-ийн 50 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойгоо угтаж тус сургуулийнхан олон ажил хийхээр төлөвлөөд байгаа аж. Тухайлбал, Мэргэжлийн боловсрол сургалт, түншлэлийн оролцогч талуудын хамтын ажиллагааг
бэхжүүлэх зорилготой "Түншлэл 2019" арга хэмжээг уламжлал болгон зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд, Орон нутгийн удирдлага, БОАЖГ, ГХБХБГ, ХХҮГ, ХХААЖДҮГ, Ажил олгогч эздийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Мэргэжлийн холбоод зэрэг хамтран ажилладаг аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл 90 гаруй хүн оролцов.
Тус сургуулийн хамт олон энэ үеэр 2018 оны ажлын амжилтаа хуваалцаж, багш, суралцагчдын бүтээлийн үзэсгэлэн гаргаснаас гадна 2019 онд хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, тус сургуульд ажилладаг мэргэжлийн зөвлөлийн талаар мэдээлэл өгсөн юм.