Гун голын ойролцоох айлуудыг нүүлгэн шилжүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвийн дэргэдүүр урсдаг Гун гол энэ өвөл ихээхэн хүйтэрсний улмаас голын мөсний гадаргуу дээгүүр ус халин голын эрэг дагуух зарим айлуудын хашаа руу урссан тул сумын ЗДТГ-аас айлуудыг нүүлгэж, орон нутгийн иргэдийг дайчлан ховил гарган усыг зайлууллаа.
Улаан-Уул сумын төвийн гудамж голынхоо эргийн дагуу байрлалтай учир жил бүр өөр өөр газраар ус халин урсаж тухайн байршилд байгаа айл өрх, иргэдэд эрсдэл учруулж болзошгүй болдог аж.
Энэ жилийн
хувьд усны түвшин доод талынхаа өндөр эргээр давж хальсан байна. Гун голын хувьд өвөл зунгүй урсгалтай өвөлдөө зарим
газраараа нэг км гаруй өргөн халиа мөс тогтдог томоохон голын нэг ажээ.