Сүхбаатар аймгийн зарим нутгаар цас орж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Уулбаян, Түвшинширээ сумын нутгаар цас орж байна.
Ирэх долоо хоногийн цаг агаарын
урьдчилсан мэдээгээр цас дахин орохгүй, агаарын
температур дулаарч 10-12 градус хүрэх бол дөрөвдүгээр сарын 03-04-нд зарим нутгаар салхины
хурд ширүүсч 14-16м/с хүрнэ гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас
мэдээлэв.