Тулаанч Б.Азжаргал АНУ-д ялалт байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Аризона мужид өнөөдөр "Combate Americas" холбооноос зохион байгуулсан тулаанд Монголын тамирчин Б.Азжавхлан өрсөлдөгчөө нэг минут 54 секундэд ялснаар тус холбоонд ялалт байгуулсан Монголын анхны тулаанчаар тодорлоо.
Манай улсын
холимог тулааны шилдэг тамирчдын нэг, "Ширэн бээлий", "Power
Nutrition" клубын
тулаанч Б.Азжавхлан АНУ-ын "Combate Americas" холбоонд анхны тулаанаа
70 кг жинд ийнхүү амжилттай хийж чадлаа. Түүний өрсөлдөгч АНУ-ын
тулаанч Алехандро Арредондо байсан бөгөөд
өөрөөс нь 10 насаар ах тамирчин төдийгүй
нуруугаар 10 см-ээр өндөр байжээ. Энэхүү тулааныг таван хоногийн өмнө зарласан юм.