Олимпын таеквондогийн ААШТ Монголд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-25 12:49:43

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Малайзын Кучинг хотноо маргааш эхлэх таеквондогийн өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Азийн таеквондогийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн хурал болон ерөнхий чуулган боллоо.


Хуралд Монголын таеквондогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаатар оролцож байгаа юм. Энэ үеэр олимпын оноо олгох таеквондогийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.


Тус тэмцээнийг эх орондоо хүлээн авахын тулд манай улс Катартай өрсөлдөн эрхээ авчээ. Ингэснээр насанд хүрэгчдийн тулаан, пүмсэ болон пара таеквондогийн төрлөөр эх орондоо зохион байгуулж буй анхны том тэмцээн болж буйгаараа онцлогтой.




相关新闻