Иргэд гэртээ эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВИргэд эмнэлэгт очих бус эмч ажиллагсад иргэдийн гэрээр зочилж, тусламж үйлчилгээ хүргэх боллоо. Баруун Зуунмод өрхийн эрүүл мэндийн төв 2016 онд "Гэрээр үйлчлэх эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулъя" уриа дэвшүүлж, ажлын өдрийн 14-18 цагийн хооронд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, 0-5 насныхныг аливаа өвчлөлөөс сэргийлэх тандалт, сэргийлэлтэнд хамруулж байна.
Энэ ажил оны эхнээс хэрэгжиж, одоогийн байдлаар ахмад настан 81, хэвтэрийн 17, хөгжлийн бэрхшээлтэй 14, 0-5 насны 40-өөд хүүхэд гэрээр үйлчилжээ.
Тус төвийн дарга Б.Энхжаргалын ярьж буйгаар уг баг 3000 гаруй хүн амтай сумын томоохон багын нэг.Иргэд өөрсдийн санаачлагаар эмнэлэгт ханддаггүй, өвчнөө хүндэрсэн хойно ирж,эмнэлэгийн ачааллыг нэмэгдүүлдэг болохоор энэ ажлыг санаачилсан байна.
Гэрээр ажиллаж байна гээд өрхийн эмнэлэгийн өдөр тутмын үйл ажиллагаа цалгардахгүй, шаардлагатай эмч, сувилагча үлдэж, арын албаа залгуулж байна.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг