Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-22 14:25:45

Мандалговь хотод Залуучуудын хөгжлийн төв болон Хүүхдийн тоглоомын төв барих зориулалтаар нийт 2050 м.кв  газар эзэмшүүлнэ. Газар эзэмшүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар зарлаад байна.

Өнөөдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд төсөл хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцох төсөл нь аймгийн төвийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн байх бөгөөд төслийн үр дүнд бий болох шинэ ажлын  байрны багтаамж, улс, орон нутгийн төсөвт оруулах орлогын хэмжээ, тухайн хот суурины нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх ач холбогдол зэрэг хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг харгалзан төслийг сонгон шалгаруулах юм байна.

Эзэмшүүлэх газрын үнэ 360- 460 мянган төгрөг байх ажээ.

Т. Отгонтуяа

相关新闻