Цэцэг өвчний тархалтыг бууруулахад 180 мянган тун вакцин олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 16:21:25

Улсын мал эмнэлэг, үржлийн газрын шийдвэрээр цэцэг өвчний тархалтыг бууруулах зорилгоор тус аймагт 180 мянган тун вакцин хуваарилсаныг нэн даруй тараахаар төлөвлөөд байна.

Захирамжийн төсөлд зааснаар Архуст, Баян, Баяндэлгэр, Баянжаргалан, Эрдэнэ, Баянцагаан, Мөнгөнморьт, Баянчандмань зэрэг есөн сумын өвчний тархалт, малын тоо зэргийг  харгалзаж, тус бүр таван мянгаас 35 мянган тун вакцин олгоно. Тухайлбал: Эрдэнэ сумын Цэмбэл, Дүүрэн Чандмань Эрдэнэ, Цэмбэлмөнх  багийн 15 мянган толгой малд 15 мянган тун вакцин тарина. Энэ ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж, халдвар хамгааллын заавар,зөвлөгөө өгч,вакцины идэвхийг  бууруулахгүйгээр 3 сарын 25-ны дотор үр дүнтэй зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгажээ.

Тус аймгийн зургаан суманд голомтлоод байсан цэцэг өвчин одоогоор нэмж, өөр суманд  тархаагүй, харин голомттой байсан Баяндэлгэр сумаас сүүлд  нэг тохиолдол илэрсэн байна. Хүнс  хөдөө аж ахуйн газрын үзэж буйгаар нийт хонины  /1063244 толгой/ 70 орчим  хувийг вакцинжуулалтад хамруулвал дархлаажуулалт 365 хоног тогтож,улмаар өвчний тархалтыг бууруулах боломжтой аж.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

相关新闻