Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн гэмт хэрэг 15 хувь өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 16:22:55

Сурагчдын ээлжийн амралт үргэлжилж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд хүүхдээ хэзээ, хаана, юу хийж байгаад хяналт тавихыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

2016 оны 2 сарын байдлаар гурван хүүхэд гэмт хэрэгт холбогдож, зургаан хүүхэд хүнд ба хөнгөн бэртэл авсан нь өнгөрсөн жилээс 15 хувь өсчээ. Тэд ихэвчлэн иргэдийн өмч, хөрөнгөнд халдаж, бусдын бие махбодид гэмтэл учруулсан байна. Түүнчлэн золгүй байдлаар гурван хүүхэд амиа алдсан аж.

Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож, хохирогч болох тохиолдол нэмэгдэж байгаа  нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар хараа хяналт тавьдаггүй, анги удирдсан багш хичээл тасладаг сурагчдад хариуцлага тооцож, арга хэмжээ авдаггүйтэй холбоотой юм.

Иймд сурагчдын ээлжийн амралт үргэлжилж буй энэ үед хүүхэддээ хараа хяналт тавьж, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг сануулав.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

相关新闻