Уургийн агууламж өндөртэй “Иртыш-22” сорт ургах эрчим сайтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-04-25 11:01:36

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. ”Иртыш-22сортын овъёосны үр нь цутгалт, соёололт, цэвэршилт, ургах эрчим маш сайтайгаас гадна уургийн агууламж өндөр гэдгээрээ бусад үрнээс онцлог ялгаатай ажээ.

Тун удахгүй хаврын тариалалт эхлэх гэж байна. Тариаланчид үр тариагаа тарих бэлтгэлээ базааж байна. Арвин их ургац авахад сайн сортын үр хамгаас чухал юм. Сэлэнгэ аймгийн тариаланчдын хувьд “Иртыш-22” сортын үрийг өнгөрсөн 2018 онд тариалсан. Энэхүү сортын овъёос нь үрээр болон ногоон тэжээл тариалахад маш тохиромжтой гэнэ. Мөн ганд тэсвэртэй, навчны гадаргуу нь өргөн, үрэндээ уургийн агууламж өндөр байдаг байна. "Иртыш-22" сортын овъёосны үр нь лабораторийн шинжилгээнд хамрагдсан, тарих үрийн стандартын 2-р зэргийн шаардлага хангасан үр юм. Ингээд тус сортын үр, түүний ургалтын байдлыг фото сурвалжлагаар хүргэе.



相关新闻