Энэ сарын 25-26-нд шилжих шөнө зуны цагийн хуваарьт шилжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭЗасгийн газрын 82 дугаар тогтоолын дагуу энэ сарын 25-26 шилжих шөнө цагийн тоолол нэг цагаар урагшилж, зуны цагийн тоололд шилжинэ.
Өөрөөр хэлбэл , энэ долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө зуны цагийн тоололд шилжинэ гэсэн үг.
Засгийн газраас жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон юм.
Б.Туул