Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн олонх нь боловсролд тэгш хамрагдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвөөр энэ оны эхний хагас жилд үйлчлүүлсэн хүүхдийн 9 хувь нь тусгай сургууль, цэцэрлэгт , 91 хувь нь боловсролд тэгш хамрагдаж байна.
Тус төвд оны
эхний хагас жилд үйлчлүүлсэн хүүхдийн 41 хувийг 0-5 нас, 42 хувь нь 5-9
нас, 17 хувийг нь 10-17 настай хүүхэд эзэлжээ.
Өнгөрсөн оны байдлаар 0-18 насны, хөгжлийн бэрхшээлтэй 12 мянга орчим хүүхэд бүртгэгджээ.