Хөдөө нутгаас тодорсон хүү олон улсын наадамд оролцох эрх авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-05 09:45:50

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Монголын Үндэсний кино академиас зохион байгуулж буй "Авьяасын эрэлд" төслийн хүрээнд "Талын эзэн" киноны зураг авалт Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг дахь “Хуучин төвМогойтДуут хад”-ны орчмын газруудад амжилттай болжээ. 

Тус сумын ЕБС-ийн 9-р ангийн сурагч Ц.Тэмүжин "Авьяасын эрэлд" төслийн хүрээнд явуулсан шалгаруулалтад тэнцэн, энэхүү Монголын түүх, өв соёлыг сурталчлан таниулах "Талын эзэн" киноны зураг авалтад оролцсон байна. Тэрээр дүрээ амжилттай бүтээж, зураг авалтад сайн оролцсон учраас эх орноо төлөөлөн "Олон улсын киноны уран бүтээлчдийн анхдугаар их наадамд-д оролцох урилга хүлээн авчээ. 

相关新闻