Дөрвөн компанийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-05-15 18:34:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 97.566.483 төгрөгийн үнийн дүн бүхий 244.760 ширхэг хувьцаа арилжив.

Арилжааны явцад 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Махимпекс" болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мон-Ит Булигаар" болон "Жинст Увс" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.59 хувиар буурч, 20191.58 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.365.061.491.754.36 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

相关新闻