100 гаруй ажил хайгчийг зуучлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-03-28 12:51:26

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс хамтран өнгөрсөн долоо хоногт “Амжилтын гараа” өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд ажил хайгч иргэдийг ажилд зуучлах, ярилцлагад оруулах, ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг үйлчилгээг нийт оролцогчдод үзүүлсэн байна. Өдөрлөгийн үеэр 500 гаруй нээлттэй ажлын байранд 100 гаруй ажил хайгчийг бүртгэн зуучилжээ.

Ажил хайгч иргэдийг ажилд зуучлах энэхүү өдөрлөгт ажил олгогч 28 компани болон МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн бирж хамтран ажилласан аж.

Хоёрдугаар сарын статистикийн мэдээгээр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн хэлтэст 1650 иргэн бүртгэгдснээс  600 орчим иргэн тус ажилд зуучлах өдөрлөгт хамрагджээ. 

相关新闻