Хөгжлийн банк шинэ захиралтай болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол
Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн шийдвэрээр гүйцэтгэх захирал Б.Батбаярыг үүрэгт
ажлаас чөлөөлж, ХАС банкны ерөнхий захирал Г.Амартүвшинг томилоод байна.
Г.Амартүвшин нь санхүүгийн “Тэнгэр” нэгдлийн ерөнхий захирал, олон улсын “ABN
AMRO” банкны Лондон, Амстердам
болон Чикаго хотууд дахь салбарт ажиллаж байсан. Мөн Казахстан улсын арилжааны томоохон банк
болох “Казкоммерц” банкны эрсдлийн удирдлагын газрын дарга,
ерөнхий захирлын алба хашиж төслийн санхүүжилт болон зээлийн санхүүжилтийн
чиглэлээр арваад жил ажилласан туршлагатай. Бельги улсын Брюссель хотын Европын
Их сургууль болон АНУ-ын Бостон хотын Харвардын бизнесийн сургуульд бизнесийн
удирдлагаар тус тус суралцжээ. Тэрээр
2014
оноос ХАС банкны ерөнхий захирлаар ажиллаж байна.
Хөгжлийн банкны тухай хуульд тус банкны эрх барих дээд
байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал (Засгийн газар), чөлөөт цагт ТУЗ байна гэж заажээ. ТУЗ нь
есөн гишүүнтэй, тэдний дөрөв нь хараат бус гишүүд байдаг. Тус банкны цахим хуудсанд мэдээлснээр
ТУЗ-ийн гишүүнээр:
М.Баярмагнай, ТУЗ-ийн дарга
С.Наранцогт, ТУЗ-ийн гишүүн
С.Магнайсүрэн, ТУЗ-ийн гишүүн,
Д.Даваасамбуу, ТУЗ-ийн хараат бус гишүүн,
Ж.Оюунчимэг, ТУЗ-ийн хараат бус гишүүн,
Ж.Үхэртар, ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байна.