Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийг 84.439 ам.долларын өртгөөр засварлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-03-29 14:10:21

Япон улсын Засгийн газрын “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих “Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн засварын төсөл”-д гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.

Тус төсөлд Япон улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Энхтуяа нар гарын үсэг зурав.

Япон улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү хэлэхдээ, “Энэ уран бүтээлийн төвд 1300 хүүхэд суралцдаг юм байна. Төвийн барилга 1957 онд ашиглалтад орсноос хойш засвар шаардлагатай болжээ. Төсөл хэрэгжүүлэхээр жил гаруй хугацаанд бэлтгэл ажил хийсэн. Япон улсын Засгийн газар нь “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийг бүрэн ашиглаж, Монголын нийгэмд шууд үр ашгаа өгөх төслийг дэмжин, соёлын хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьж байна” гэв.

Буцалтгүй төслийн хүрээнд нийт 84.439 ам. доллар буюу 9.288.290 иений төсөл хэрэгжих юм. Тус төвийн барилгын дээврийг засварласнаар төвийн аюулгүй байдал сайжирч, сурагч хүүхдүүд таатай орчинд урлагийн боловсрол эзэмшин, Монголын соёл боловсролын хөгжлийг дэмжих юм.

Энэхүү төсөл нь өнгөрсөн жилийн “Ховд аймагт баруун бүсийн жүдогийн бэлтгэлийн төв барих төсөл”-ийн дараагийн буюу “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд Монголд хэрэгжиж буй 6 дахь төсөл бөгөөд өнөөг хүртэл нийт 412.580 ам.долларын тусламж үзүүлжээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻