Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн тэмцээн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-05 12:04:25

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт гал унтраах техникийн олон төрөлт спортын Алтан гадас бүсийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тус тэмцээнд Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онгцой байдлын газрын 10 багийн тамирчид өрсөлдөж байна. Онцгой байдлын анги салбаруудын бэлтгэл бэлэн байдлыг хангах, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнийг энэ жил 34 дэх удаагаа зохиож байна.

Булган аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид гурван жилийн өмнө болсон улсын аварга шалгаруулах гал унтраах техникийн олон төрөлт тэмцээний саадтай 100 метрийн гүйлт болон гал унтраах байлдааны тархалтын төрөлд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон амжилт гаргаж байсан юм.

相关新闻