БУЛГАН: Могод сумын газрын зураг бүхий гэрэлт хөшөөг Загаст нуурын дэргэд босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-06-17 11:20:02

Булган, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Могод сумын уугуул, Төр нийгмийн зүтгэлтэн, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Цэгмидийн Цэнгэлийн санаачилгаар Могод сумын газрын зураг бүхий гэрэлт хөшөөг бүтээж, Могодын нутаг Загаст нуурын хөвөөнд босголоо.


Уг газрын зураг нь 1937-1938 оны их хэлмэгдүүлэлтийн үед буюу одоогоос 88 жилийн тэртээ үйлдэгдсэн, түүх соёлын чухал ач холбогдол бүхий баримт бөгөөд аль ч эх сурвалж, архивт хадгалагдаагүй, хувилбаргүй цор ганц зураг ажээ.


Энэхүү гэрэлт хөшөөг бүтээн залж, могодынхны түүх, соёлын дурсгалд үнэтэй хувь нэмэр оруулж буй Цэгмидийн Цэнгэлд сум орны удирдлагууд, нутгийн зон олон талархал илэрхийлсэн байна.


Хөшөөг залах ёслолын үйл ажиллагаанд сум орныг төлөөлж ИТХ-ын дарга Л.Гүррагчаа, Засаг дарга Г.Энхбат, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, нутгийн иргэд оролцлоо.


Ц.Цэнгэл нь 2022 онд Хүйс толгойн бичигт хөшөөний хувилбарыг Могодын нутагт босгох ажлыг санаачлан хэрэгжүүлж байжээ.







相关新闻