30782 толгой мал хорогдов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-30 10:54:53

Дорноговь аймгийн ХХААГ-аас гаргасан мал аж ахуйн хаваржилтын мэдээллээс үзэхэд энэ сарын 28-ны байдлаар  тус аймгийн хэмжээнд нийт 30782 толгой мал хорогджээ.

Том малын зүй бусын хорогдлыг таван төрлөөр нь авч үзвэл  11 тэмээ, 3493 адуу, 2824 үхэр, 10641 хонь, 13813 толгой ямаа эзэлж буй бөгөөд хорогдлын хэмжээ нь оны эхний нийт малын 1,7 хувьтай тэнцэж байна.

Харин Айраг суманд 10617, Дэлгэрэх суманд 10136 толгой мал зүй бусаар хорогдсон нь аймгийн нийт хорогдлын 67,4 хувийг эзэлж байгаа аж.

Х.Эрдэнэбулган

相关新闻