Улаан загалмайчдын брэнд ажил хүмүүнлэгийн үйлс юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-06-08 11:18:24

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Улаан Загалмайн хорооноос олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдгийн нэг нь Хүмүүнлэгийн төсөл юм. Тус хөтөлбөрийн гол зорилго нь төрөөс хэрэгжүүлж байгаа нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа шилжин суурьшигсад болон эмзэг бүлгийн хүмүүст эд материалын болон сэтгэл зүйн дэмжлэг халамж үзүүлэхэд оршдог ажээ.

Уг төслийн хүрээнд хийсэн хамгийн чухал ажил бол хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлэх хүүхэд, залуучуудыг татан оролцуулахад чиглэсэн үйл амжиллагаа юм. Үүгээрээ "Атга будааны аян” ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ ажлын үр дүнд жилдээ нэг тонн гаруй будаа цуглуулан зорилтот бүлгийн иргэддээ хүртээдэг ажээ.

Энэхүү ажил нь тус байгууллагын хувьд хүмүүнлэгийн  үйлсийг сурталчилж чадсан брэнд ажил болж чадсан байна. Энэ удаа тус аяныг Монголын Улаан загалмайн 80 жилийн ойг угтан зохион байгуулж, идэвхтэй оролцсон анги хамт олныг шалгаруулан урамшуулжээ. Тус аяны тэргүүн байрт Сүхбаатар сумын ЕБС-ийн 2-р сургуулийн Б.Алтанцэцэг багштай 2б анги шалгарч удаах байруудад  Г.Хишигдэлгэр багштай 5г анги, ЕБ-ын 4-р сургуулийн Ө.Нямаанямбуу багштай 5б анги хамт олон тус тус шалгарчээ.

Аяны хүрээнд Сүхбаатар сумын ЕБ-ын долоон сургуулийн сурагчдаас нэг тонн гаруй будаа цуглаж, амжиргааны түвшин доогуур, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, ЕБС-ийн 121 хүүхдэд тусламж болгон олгожээ. 

相关新闻