“Монгол савхи”, “Инвескор”-ын хувьцааны ханш өндөр хэвээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-11 19:16:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энэ өдөр I, II, III ангиллын 22 ХК-ийн 89.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 175.7 мянган ширхэг хувьцаа арилжив.

Өнөөдрийн арилжаагаа 8 ХК-ийн хувьцааны ханш өсч, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол хоёр компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Савхи" болон  "Инвескор ББСБ" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур" болон "Ард Кредит ББСБ" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.09 хувиар буурч, 19688.16 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.467.333.015.381.67 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻